“OKR бол хүмүүсийг ажилд бус, зорилгод төвлөрүүлдэг соёл” OKR Mongolia-ийн төлөөлөлтэй ярилцлаа

Байгууллагууд стратегиа тодорхойлдог ч хэрэгжилтийн шатандаа гацдаг нь нийтлэг үзэгдэл. Энэ асуудлыг шийдэх арга зүйгээр дэлхийн олон байгууллага OKR системийг сонгон ашиглаж байна. Тэгвэл OKR гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ? Энэ талаар OKR Mongolia-ийн төлөөлөлтэй ярилцлаа.

Юуны өмнө, уншигчдад OKR системийн талаар товч ойлголтыг өгөхгүй юу?
OKR гэдэг нь "Objectives and Key Results" буюу зорилго болон гол үр дүнг тодорхойлох, хэрэгжилтийг хэмжихэд чиглэсэн менежментийн аргачлал. Онцлог нь зорилгыг зөвхөн бичиж тогтоох бус, утга, хандлага, фокус, хамтын оролцоог бий болгодог соёлын суурь болдог. Энэ нь ажилтнуудыг “юу хийх ёстой вэ” гэдгээс илүү “ямар үр дүнд хүрэх вэ” гэдэгт төвлөрүүлдэг.

Өнөөдөр байгууллагуудад OKR яагаад шаардлагатай болсныг та хэрхэн харж байна вэ?
Байгууллагуудын хувьд зорилго бий, төлөвлөгөө ч бий, хүмүүс ажиллаж л байдаг. Гэхдээ ихэнхдээ хүн бүр өөрийнхөөрөө ойлгож аваад ажиллаад зүтгээд л байна гэхдээ зүтгэл гаргасан ч эцсийн дүнд нийтлэг үр дүн нь сул байдаг. OKR энэ байдлыг өөрчилдөг. Нэгдсэн фокус, тодорхой үр дүн, идэвхтэй оролцоотой хамтын хандлага бий болгодог тул зорилгоо амьдруулж, бодит хэрэгжүүлэлтэд хүрнэ.

Зарим байгууллага OKR-ийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргадаг гэж сонссон. Үндсэн алдаа нь юу байдаг вэ?
Тийм. Нэгдүгээрт, OKR-ийг зөвхөн удирдлагын түвшинд бичээд, бусад ажилтанд “доошоо буулгах” маягаар хэрэгжүүлэх нь элбэг. OKR бол тушаал биш, хамтран бий болгодог зорилго. Хоёрдугаарт, OKR-ийг зөвхөн хэмжүүр, тоон зорилго гэж буруу ойлгож, соёлын өөрчлөлтгүйгээр нэвтрүүлэхийг оролддог. Энэ мэтээр алдаанууд олон байна аа.

Та бүхний зохион байгуулах гэж буй OKR анхан шатны сургалтын онцлог юу вэ?
Манай сургалт нь OKR-ийн суурь ойлголтыг ойлгомжтой, практик жишээн дээр тулгуурлан өгдөг. Зорилгыг хэрхэн урам өгөх байдлаар тодорхойлох, багийн уялдаа холбооо, ил тод байх харилцаа хандлагыг төлөвшүүлдэг. Анхан шатны тул өмнө нь туршлагагүй хүмүүс ч оролцоход тохиромжтой.

Сургалтад хэн хамрагдахад илүү тохиромжтой вэ?
Удирдлагууд, багийн ахлагчид, байгууллагын үнэт зүйл, хамтын ажиллагааны соёлыг сайжруулахыг хүсэж буй бүх түвшний ажилтнуудад нээлттэй. Менежментийн шинэ арга барил сурах хүсэлтэй хэн ч ирж болно.

Эцэст нь, OKR системийг хэрэгжүүлэх гэж буй байгууллагуудад өгөх нэг зөвлөгөө?
OKR-ийг баримт бичгээр бус хандлага, соёлын өөрчлөлтөөр эхлүүлээрэй. “Хүмүүсийг ажилд бус, зорилгод уялдуулдаг” систем гэдгийг ойлговол эхний алхам амжилттай болно.
Search