OKR-ийн түүх
OKR системийн үүсэл, хөгжлийн товч түүхOKR (Objectives and Key Results) систем нь 1970-аад онд Intel компанид үүссэн бөгөөд тухайн үеийн гүйцэтгэлийн удирдлагын аргачлал болох MBO–гийн сул талыг нөхөх зорилгоор боловсруулагдсан. Intel-ийн гүйцэтгэх захирал Энди Гроув бизнесийн орчны хурдацтай өөрчлөлтөд илүү уян хатан, ил тод, уялдаа холбоо сайтай зорилго удирдлагын шинэ систем шаардлагатай гэж үзсэн нь OKR–ийн эхлэл болсон юм.Intel-д OKR систем хэрэгцээ болох үндэслэл1970-аад онд технологийн салбар эрчимтэй өөрчлөгдөж байсан тул Intel-д дараах тулгамдсан асуудлууд гарч иржээ:
  1. Жил тутмын зорилго тавилт бизнесийн хурдтай өсөлт, өөрчлөлтөд нийцэхгүй болсон.
  2. Баг хоорондын уялдаа холбоо сул, стратегийн төвлөрөл сарниж байв.
  3. Стратеги хэрэгжилтийн хурд болон хэмжилтийн шинэ аргачлал шаардлагатай болсон.
Энди Гроув OKR системийн суурь зарчмуудыг өөрийн алдарт High Output Management бүтээлдээ тодорхойлон тайлбарласан байдаг. Google-ын нэвтрүүлсэн туршлага ба дэлхийд тархсан нь1999 онд Intel-д ажиллаж байсан Жон Дёрр Google-д ажиллаж эхлэхдээ OKR системийг танилцуулснаар тус компани уг системийг шуурхай, үр дүнтэй нэвтрүүлсэн. Google OKR–ийг хурдан таашаасан гол шалтгаанууд нь:
  • Moonshot буюу өндөр амбицтай, хэмжигдэхүйц зорилго тавих боломж бүрдсэн.
  • Зорилгууд байгууллага даяар ил тод болж, зорилго уялдааны түвшин огцом сайжирсан.
  • Улирал тутам шинэчилж, хурдан суралцаж, хурдан сайжруулах удирдлагын цикл бүрдсэн.
  • Зорилго тавилт нь гүйцэтгэлийн үнэлгээнээс ангид болсон нь инноваци, туршилтыг дэмжих соёлыг бий болгосон.
Google эрчимтэй өсөлтийнхөө гол хөшүүргийг OKR системтэй салгаж ойлгох аргагүй гэж үздэг. OKR–ийн дэлхийн хөгжил2000 оноос хойш OKR систем дэлхий даяар түгэн нэвтэрч, технологийн компаниудын жишгээс эхлэн:
  • Google
  • Netflix
  • LinkedIn
  • Стартапууд
  • Том корпорациуд
  • Төрийн болон ТББ-ын байгууллагууд
гэх мэт өргөн хүрээний байгууллагуудын стратеги удирдлагад амжилттай ашиглагдаж байна. OKR ямар асуудлыг шийддэг вэ?OKR систем нь байгууллагын стратегийн хэрэгжилт, уялдаа холбоо, хариуцлагын механизмыг сайжруулдаг. Тодруулбал:
  • Байгууллага, багуудын зорилго уялдаа, нийцлийг дээшлүүлдэг
  • Стратегийн хурдтай хэрэгжилтийг хангадаг
  • Гол чухал зүйлд төвлөрөх соёлыг бий болгодог
  • Үйлдэлд бус, үр дүнд суурилсан удирдлага, хамтын ажиллагааг дэмждэг
OKR яагаад орчин үеийн гүйцэтгэлийн систем вэ? Өнөөгийн зах зээлийн өрсөлдөөн, технологийн хурдацтай өөрчлөлт нь байгууллагуудаас дараах чадварыг шаарддаг болсон:
  • Ил тод зорилго удирдлага
  • Хурдацтай суралцах, хурдан өөрчлөгдөх механизм
  • Үр дүн ба нөлөөлөлд суурилсан шийдвэр гаргалт
  • Инноваци, туршилт, хариуцлагыг дэмжсэн байгууллагын соёл.
OKR систем нь эдгээр шаардлагыг хамгийн оновчтой хангаж чаддаг орчин үеийн стратеги, гүйцэтгэлийн удирдлагын үндсэн систем болж байна.

OKR яагаад орчин үеийн стандарт болсон бэ?

Орчин үеийн бизнесийн шаардлага OKR–ийг хамгийн үр дүнтэй систем болгож байна:
  • Зах зээл, технологи хэт хурдтай өөрчлөгдөж байна
  • Байгууллагууд дижитал шилжилт хийж байна
  • Глобал багууд хоорондоо уялдаа, ил тод байдал шаардлагатай
  • Ажил, даалгавар биш үр дүн болон нөлөөлөл дээр суурилсан удирдлага хэрэгтэй
  • Инноваци, туршилт, хариуцлагыг идэвхтэй дэмждэг соёл шаардлагатай
Search